Үерийн аюулаас анхааруулах мэдээ 2021-07-22

        7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны арын Улз, Хангай нурууны арын Идэр, Хойттамир өврийн Түй, Байдраг, Онги, Таац, Цагаантуруут Орхон голын нийт уртын дагууд  усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-235 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Улз, Шаргалжуут, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна. Харин Орхон, Онон, Халх, Онги, Таац  голууд үерийн аюултай түвшинг 5-180 см  даван хүчтэй үерлэж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-22

Нийтэлсэн огноо: 2021/07/22